Өнөөдөр шар хулгана өдөр

БИЛГИЙН ТООЛЛЫН 29
2021.04.10 / БЯМБА ГАРАГ
ХАВРЫН ДУНД ЦАГААГЧИН ТУУЛАЙ САРЫН ДОЛООН УЛААН ШАР ХУЛГАНА ӨДӨР

Үс засуулбал: Сүлд тэнэж одно
Наран ургах, шингэх: 06.13-19.34
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал: Ус

Аргын тооллын 4 сарын 10, Санчир гараг. Билгийн тооллын 29, Могойг хүлэгч одтой, шар хулгана өдөр. Өдрийн наран 6 цаг 13 минутад мандан, 19 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments